fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-12

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэхэд онцгойлон анхаарч, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Вьетнам, ХБНГУ зэрэг орнуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тэтгэлэгт хамруулж байна.

Үүний үр дүнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ОХУ-ын Тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон Оросын төмөр замууд НХН-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус тус 50, нийт 100 оюутныг зам, тээврийн мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна.

Дээрх тэтгэлгээр сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс 100 хувь хөнгөлж, их дээд сургуулиас шалтгаалан сар бүр тэтгэлэг олгоно.

  • Тэтгэлгийн материалыг https://education-in-russia.com  хаягаар 2023.11.01-ний өдрийг хүртэл хүлээн авна.
  • Бүрдүүлэх материал:
  • Боловсролын гэрчилгээ
  • Бүс нутгийн болон олон улсын олимпиад, эрдэм шинжилгээний хурал, чухал ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөр зэрэгт гаргасан амжилтыг гэрчлэх баримт
  • Гадаад пасспорт/ хүчинтэй хугацаа 2026 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө дуусахгүй байх /
  • Өөрийгөө танилцуулсан товч бичлэг
  • Дээрх баримт бичгийн эх хувийн скан хуулбар ба орос хэлэнд хөрвүүлсэн орчуулгын хамт хавсаргана. /Орчуулгын товчоогоор баталгаажуулсан байх/
  • Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/RussianhouseMongolia?mibextid=LQQJ4d  хаягаар
  • Мөн 45-46-00, 45-28-70 утсаар
  • Даваа- пүрэв  гарагт: 09:00-18:00 цаг хүртэл
  • Баасан гарагт 09:00-17:00 цаг хүртэл цагт холбогдож мэдээлэл авах боломжтой.

Бусад мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих боломжтой юм.

Бүсчилсэн цуврал сургалт үргэлжилж байна

Бүсчилсэн цуврал сургалт үргэлжилж байна

ЭМЯ, НЭМҮТ, АХБ хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-т дасан зохицох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.