fitness
  • 399 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-12

Есдүгээр сард Улаанбаатар хотын орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин өмнөх сараас 1.9 хувиар нэмэгдсэн нь үнийн өсөлтийн хурд эрчимжсэн үзүүлэлт болж байна.

Есдүгээр сарын нэгтгэсэн үзүүлэлтээс харахад шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.57 сая төгрөг байгаа юм.

Тайлант хугацаанд шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 11 хувьтай буюу инфляцтай ойролцоо байгаа бол хуучин орон сууцных 7.4 хувиар хэмжигдэж байна. Жилийн өсөлтийн хурд энэ оны II улирлын эцэс болон III улиралд эрчимжээд байгаа аж.

2023 оны III улирлын эцсийн байдлаар Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдэж, үнийг өсгөсөн гэж үл хөдлөх хөрөнгийн салбарынхан тодотгож байна. Мөн орон сууцны үнийн дундаж үзүүлэлт гэрээний үнээс өндөр хамааралтай, хэлбэлзэл өндөртэй, мэдрэг байдгийг “Актив зууч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Янжиндулам онцолж байсан юм.

Бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой“ Хк 3.3 Тэрбум Ам.Долларын Борлуулалтын Орлоготой Ажиллаж Байна

“Эрдэнэс Тавантолгой“ Хк 3.3 Тэрбум Ам.Долларын Борлуулалтын Орлоготой Ажиллаж Байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нү

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар Л.Мөнхзулыг томилжээ

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар Л.Мөнхзулыг томилжээ

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ даргын албан тушаалд Л.Мөнхзулыг томилжээ.Хуулийн дагуу Засг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.