Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
14-нд нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна.
2023 оны 10-р сарын 13-ны 20 цагаас 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх болон Байдраг голын хөндийгөөр -4…-9 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө сэрүүсэж +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө сэрүүсэж +6…+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +6…+8 градус дулаан байна.