fitness
  • 383 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-20

Ц.Даваасүрэн сайд "Газар хөдлөлтэй холбоотойгоор барилгуудыг пасспортжуулах талаар бид өмнө нь мэдээлсэн. Нийт 64 барилгыг хяналтад хамруулсан. Маш ноцтой нөхцөл байдлууд илэрлээ. Эдгээр  байшингуудын нэгдүгээр давхарт нийт 321 ААН үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани  болон арван СӨХ  газар эзэмшиж буй гэрчилгээ хүчин төгөлдөр бус байна. 23 СӨХ барилгын хувийн хэрэг хөтлөөгүй. Барилгын ашиглалтын хугацаанд баримт бичгийн бүрдэл хангаагүй" гэв.

Мөн батлагдсан зураг төсөлгүйгээр орон сууцыг өргөтгөсөн зөрчлүүд илэрчээ. Өргөтгөлийн доор зоорийн давхар зөвшөөрөлгүй барьсан байна. Өрөө тусгаарлах 161 ханыг буулгажээ. Нэгдүгээр давхрыг ийнхүү том  талбайтай болгох нь дээд давхрын айлуудыг эрсдэлд оруулна.     

  • Дулааны техникийн нөхцөл аваагүй ААН олон байна.
  • 65 нь барилгын халаалтын анхны системийг өөрчилсөн.
  • 43 нь агааржуулалтын шаардлага хангаагүй.     
  • Аянга хамгааллын төхөөрөмж, газардуулга хийгдээгүй.
  • Цахилгааны холболтын ажлыг чанар муутай гүйцэтгэсэн.
  • Хоол үйлдвэрлэлийн 34 ААН шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан. Тэдний 15 нь хийн алдагдал илрүүлэх багажгүй байна.
  • Галын аюулгүй байдлын дүгнэлтгүй 8 ААН байна.
  • 12 ААН хийн тоног төхөөрөмжөө мэргэжлийн байгууллагаар угсруулаагүй тул хий алдагдах, тэсэрч дэлбэрэх эсрдэл үүсжээ.

Эдгээр барилгын материалын чанар, бат бөх алдагдсан тул одоогийн стандартад нийцэхгүй болсон байна. Инженерийн шугам сүлжээний засвар, арчлалтыг мөн хангаагүй аж.

Эдгээр зөрчлийн нэн даруй засаж залруулах шаардлага, албан даалгаврыг НЗДТГ, Дүүргийн удирдлага, СӨХ руу явуулсан. Иргэдийн аюулгүй амьдрах орчныг хангаагүй байна. Бусдад аюултай орчин бүрдүүлсэн атлаа хэнэггүй явж байна. Одоо арга хэмжээ авахгүй бол ниргэсэн хойно нь хашхирах вий.

Өндөр барилга барьж буй компаниудад явган зорчигчдыг хамгаалах хамгаалалт тавь гэхээр хийхгүй байна. Энэ ажлын хэрэгжилт хангалтгүй.  Бид анхааруулсны дараа арга хэмжээ авахгүй бол 40, 50 мянгатын байрууд дахь ААН-үүдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Үүнээс өмнө тухайн ААН-үүдэд зөвшөөрөл олгосон байгууллагууд нь шаардлагаа тавих ёстой.

БХБЯ 300 орчим өрхийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн гэж хяналт шалгалтын дараа дүгнэжээ.    

Бусад мэдээ

Энэ сарын 31-нд хүүхдийн хүчирхийллийн эсрэг ЖАГСААЛ зохион байгуулна

Энэ сарын 31-нд хүүхдийн хүчирхийллийн эсрэг ЖАГСААЛ зохион байгуулна

Далд хүн" ТББ-аас хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох "Одоо болно" жагсаал зох

Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: Эдийн засгийн хамтын ажилла

Ариунзул С.
Ариунзул С.