fitness
  • 440 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Өнөөдрийн /10-р сарын 25-ны/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар  хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд Алтайн салбар уулсаар, 28, 29-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 29-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Эх сурвалж: ЦУОШГ

Та ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.

Бусад мэдээ

Дэнжийн мянга орчмын зургаан га газрын эрхийг НЗДТГ-т шилжүүлнэ

Дэнжийн мянга орчмын зургаан га газрын эрхийг НЗДТГ-т шилжүүлнэ

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэ

Баянзүрх дүүргийн 27 байршилд 18.9 км авто замын ажил хийнэ

Баянзүрх дүүргийн 27 байршилд 18.9 км авто замын ажил хийнэ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ онд авто замын 25 төсөл хэрэгжүүлнэ. 27 байршилд богино холболт бүхи

Ариунзул С.
Ариунзул С.