fitness
  • 408 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд ногоон гэж яриад буй нийтийн тээврийн автобустай холбоотой хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "АТГ-аас ногоон буюу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус гэхгүйгээр нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой өргөн цар хүрээний мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна.

  1. Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан уу, албан үүрэгтээ хайнга хандсан эсэх, хахууль авсан эсэх, 
  2. Автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явагдсан уу, автобус чанар, стандартын шаардлагад нийцсэн эсэх, нийлүүлэгч ААН-д эдийн засгийн давуу байдал хууль бусаар олгосон уу
  3. Олгосон санхүүжилт буюу нийт 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн мөнгө хөөж шалгах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Болсон процессын тухай:

2023 оны төсвийн тухайд хуульд нийтийн тээврийн автобус, төсөл арга хэмжээнд зарцуулахаар 318 тэрбум төгрөгийг тусгасан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос уг төсвийг захиран зарцуулах эрхээ нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Улмаар нийслэлийн Засаг даргын автобусыг нийслэлийн Худалдах авах ажиллагааны газрыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулна гэсэн захирамж гарсан байдаг.

Нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн, худалдан авах ажиллагаа зохион байгуулсан, чанар, стандартын шаардлага хангахгүй автобус хүлээж авсан, нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал олгосон нь тогтоогдоод байна.

Бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ямар тохиолдолд худалдан авах ажиллагаа нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар явах, ямар тохиолдолд хуулийг хэрэглэхгүй байхыг тодорхой заасан байдаг. Тухайн үед НЗДТГ-аас тагнуулын байгууллага руу зөвлөмж авах хүсэлтийг албан бичгээр явуулсан байсан. Сангийн яам болон холбогдох газраас тодруулах, автобустай холбоотой асуудал ҮАБ-ын үзэл баримтлалд хамаарч болох юм гэсэн утга бүхий зөвлөмжийн хариуг хүргүүлсэн байсан.

Сангийн яамнаас холбогдох хууль дүрмийн дагуу зохион байгуулах, 3.4 буюу худалдан авах ажиллагааг тухайн хуулиар зохицуулах уу гэдэг асуудал хамаарахгүй юм байна гэсэн албан бичгийг нийслэлийн Худалдан авах ажиллагаа зохион байгуулж буй нэгжид хүргүүлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар нийт 11 иргэн, албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагч нарын 31 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, нэр бүхий компанийн арилжааны банкны дансан дахь 3.4 сая ам.долларыг битүүмжлэн шалгаж байна.

БНСУ-ын дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хоёр иргэнийг цагдан хорьсон бол хоёр иргэнд хилийн хориг тавьж, шалгаж байна" хэмээн ярилаа.


Бусад мэдээ

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийд

Картаа уншуулчих гэж хэлээд утсаа гарга

Картаа уншуулчих гэж хэлээд утсаа гарга

Худалдаа, үйлчилгээ эрхлэгч та ГАР УТСАН дээрээ ПОС-той болж амжсан уу? Бэлэн мөнгөний хариулт хайж, байн байн дансаа шалгаж, гүйлгээ амжилттай гэдгээ харуулаарай гэх төвөгтэй байдаг биз дээ? Тэгвэл одоо картаа уншуулчих гээд утсаа гаргаж ирэхэд л болно.

Ариунзул С.
Ариунзул С.