Харилцаа холбооны салбарын олон чиглэлийн төлөөллүүдийн оролцоотой “КОНТЕНТ – ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ” сэдэвт форумыг 2023 оны аравдугар сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, салбарын, тэр дундаа олон сувгийн дамжуулах үйлчилгээнд оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал нэн тэргүүнд тавигдаж, энэ чиглэлээр хууль дүрэм, холбогдох эрхзүйн актуудын хэрэгжилт, дараах сэдвүүдийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд хэлэлцэх юм.