fitness
  • 297 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-07

“Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 38.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

“Монголын Хөрөнгийн бирж” ХК энэ оны III улиралд 7.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 2.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эхэлсэн нь тус компанийн өсөлтөд голлон нөлөөлснийг онцолж байна. Тухайлбал аравдугаар сарын 30-наас хойш нүүрсний долоо, төмрийн баяжмалын найман удаагийн цахим арилжаа зохион байгуулж, нийт 130 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Тайлант хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор болсныг онцолж болохоор байгаа юм.

Үнэт цаасны арилжааны хувьд энэ оны эхний арван сард нийт 648 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Ес, аравдугаар сард “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцааны эргэлт идэвхтэй байлаа. Хувьцаа нь хоёрдогч зах дээр арилжигдаж эхэлснээс хойш даваа гарагийн арилжаа хаагдахад 32 хувиар буурчээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 38.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Бусад мэдээ

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулcан түлшний

Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд ахин шинэ салбараа нээлээ

Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд ахин шинэ салбараа нээлээ

Өдөр бүр шинэхэн, чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ дайлах зорилгыг үйл ажиллагааныхаа алхам тута

Ариунзул С.
Ариунзул С.