fitness
  • 397 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газрын Төв лаборатори, Гаалийн бүрдүүлэлтийн газар, шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй шатахууны татан авалт, тээвэрлэлт, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 11-р сарын 08-ны өдөр Толгойт өртөөнд хийлээ.

Уулзалтаар холбогдох талууд хилээр орж ирсэн вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэж, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, лабораторийн шинжилгээг хэрхэх асуудлаар санал солилцов.

Энэ үеэр Гаалийн бүрдүүлэлтийн газраас гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийхийн тулд салбар, нэгжүүд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгааг онцоллоо. Мөн Улаанбаатар төмөр замаас хамгийн их ачаалалтай ажиллаж буй Толгойт өртөөдөд нэмэлт сэлгээний ажлыг зохион байгуулж байгааг дуулгав. 2023 оны 11-р сарын 08-ны байдлаар шатахуунтай 485 вагон (29100 тонн шатахуун) хил, боомт, өртөөдөд зогсож байна. Үүнээс Толгойт өртөөнд шатахуунтай 195 вагон (11700 тонн шатахуун) татан авалт хийхээр зогсож байгаа юм.

ОХУ-ын Засгийн газраас өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр нефтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьж, үүний улмаас манай улсад шатахууны хангамжийн доголдол үүссэн билээ. Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2023 оны 10-р сарын 06-ны өдрөөс нийлүүлэлт хэвийн явагдаж эхэлсэн. Нийлүүлэгч талаас 9, 10 дугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотой хилийн боомт, өртөөдийн ачаалал эрс ихсээд буй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас хилээр орж ирсэн шатахууны лабораторийн шинжилгээ, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, татан авалтыг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлт, шинжилгээг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах хүсэлтийг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн билээ.

Энэ хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулж, шатахууны хангамж тогтворжих хүртэл хамтарч ажиллахаар тохиролцов.
Дашрамд, Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 85,073 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,510 тн, АИ-92 автобензин 27,164 тн, АИ-95 автобензин 6,466 тн, Дизель түлш 44,272 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар

Бусад мэдээ

Гаалийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлана

Гаалийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлана

Нийслэл хотод орсон аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн айл өрх үерийн усанд автаж, эр

С.Зориг агсны төрсөн өдөр АН-ын тамга шилжиж ирлээ

С.Зориг агсны төрсөн өдөр АН-ын тамга шилжиж ирлээ

Ардчилсан Намын/АН/ удирдлагууд хамтын ажиллагаа, ойлголцлын талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.Тус намы

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн