fitness
  • 403 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Үүнд дэд сайд Б.Солонгоо хариулахдаа "Гэр бүл салахад хүүхдийн эрх зөрчигдөх магадлал их байна. Ялангуяа хүүхдийн тэтгэлэг төлөх тухай асуудал их хөндөгддөг.

Шүүхийн шийдвэрээр жилд 14,000 гаруй хүн хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэгтэй. Үүний  50-60 хувь нь тэтгэлгээ төлдөг бол 40 гаруй хувь нь шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа. Шүүхийн шийдвэр хэрэгждэг байхад анхаарч байгаа. Тухайлбал хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа хариуцагчийн зорчих эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авснаар хүүхдийн тэтгэлэг төлөх үзүүлэлт 10 хувь нэмэгдсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр албадлагын арга хэмжээг хэрэгжүүлдэг болох шаардлагатай" хэмээв.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу гэр бүл цуцлахад хүүхдийн наснаас хамаарч амьдарч буй бүсийнх нь амьжиргааны доод түвшингийн тодорхой хувиар сар бүр тэтгэлэг өгөх шийдвэр гардаг.

2023 оны амьжиргааны доод түвшин

  • Баруун бүсэд 274,400,
  • Хангай бүсэд 282,500,
  • Төвийн бүсэд 272,300,
  • Зүүн бүсэд 271,800,
  • Улаанбаатар хотод 313,400 төгрөг байна. 
11 хүртэлх насны хүүхдэд сар бүр дээрх хэмжээний 50 хувиар тооцож тэтгэлгийг тогтоох бол 11-16 нас, сургуульд суралцаж буй тохиолдолд 18 нас хүртэлх хүүхдэд сар бүрийн тэтгэлгийг 100 хувиар тогтоодог.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Учрал "Гэр бүл салахад хүүхдийн амьдрах нөхцөл дордож байгаа. Иймээс орлоготой нь дүйцүүлж хүүхдийн тэтгэлгийг тогтоох ёстой" гэх санал хэлэв.

Дэд сайд Б.Солонгоо "Хүүхдийн тэтгэлэг нь хүрэлцэхүйц байхад анхаарч байгаа. Тухайн тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, орлогоос хамаарч тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан тусгай аргачлалын дагуу гэр бүл цуцлахаас өмнөх хүүхдийн амьдралын нөхцөл байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан шүүх тухай бүрд нь шийдэхээр хуульд тусгасан. Орлогоос хамаарч тэтгэлэг тогтоох жишиг олон улсад бий.

Хамгийн бага хэмжээг хуульд тусгах шаардлагатай учир тэтгэлэг авах хэмжээ нь орлоготой уялдах хэдий ч тэтгэлэг авагчийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингээс багагүй байна гэх баталгааг оруулсан" гэлээ.

Бусад мэдээ

Өмнөд Солонгост таксины үнэ 5 дахин өсчээ

Өмнөд Солонгост таксины үнэ 5 дахин өсчээ

Өмнөд Солонгос улсад таксины суурь үнэ 1000 воноос 4800 вон болж өсчээ. Сүүлийн дөрвөн жилийн хугаца

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх даваа гарагт эхэлнэ

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх даваа гарагт эхэлнэ

Дэлхийн томоохон хотууд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, тулгамдсан асуудлаа шийдэх, хөгжлөө хурдасгахы

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.