fitness
  • 134 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-07

Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оникиг хүндэтгэн угтаж, албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Талууд хамтын ажиллагааны хүрсэн түвшинг бататгаж, өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар ярилцсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг харилцан тохиролцлоо.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники  Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Бусад мэдээ

Зургаан тусгай сангийн талаар мэдээлж байна

Зургаан тусгай сангийн талаар мэдээлж байна

ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд зургаан тусгай сангий

Материаллаг ашиг хонжоо харахаас сэргийлсэн заалтуудыг Шүгэл үлээгчийн хуулийн төсөлд тусгах шаардлагатай

Материаллаг ашиг хонжоо харахаас сэргийлсэн заалтуудыг Шүгэл үлээгчийн хуулийн төсөлд тусгах шаардлагатай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2023.04.04/ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анх

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн