fitness
  • 549 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-11

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дархад, цаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой Цаа, цасны баяр хоёрдугаар сарын 27, 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болно.

Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас, цаатай холбоотой өвлийн спортын үйл ажиллагаанууд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан зэрэг эртнээс уламжлагдан ирсэн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм.

Мөн Дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол, ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлогтой.

“Цас, цааны баяр”-ыг  зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулдаг байсан бол 2018 оноос эхлэн  Дархад зоны өв соёл ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хил залгаа сумдыг хамруулан өргөжүүлж энэ жил  Цагааннуур суманд  хийж байгаа ажээ. 

Бусад мэдээ

ЭМЯ-нд ажиллаж байсан иргэд их хэмжээний мөнгө хахуульд авсан хэргийг АТГ шалгаж байна

ЭМЯ-нд ажиллаж байсан иргэд их хэмжээний мөнгө хахуульд авсан хэргийг АТГ шалгаж байна

Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан гэх “Ч”, “Б” нар нь удаа дараагийн үйлдлээр нэр бүхий аж ахуйн н

С.ЧИНЗОРИГ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ЦАЛИН ХӨЛСНИЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

С.ЧИНЗОРИГ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ЦАЛИН ХӨЛСНИЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хүний нөө

Ариунзул С.
Ариунзул С.