fitness
  • 582 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-20

Хөгжлийн Банкнаас зээл авсан компаниуд эргэн төлөлт болон зарцуулалтыг мэдээлж буй нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компани, 77 гэрч оролцохоор төлөвлөгджээ.

ШУУД ҮЗЭХ:

Сонсголд "Изинис эйрвэйз" ХХК-ийн гэрч мэдээллээ өгсөн бол "Пирамид орд" ХХК-ийн зээлийг хэлэлцэж эхэллээ. "Пирамид орд" ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлаар Түр хорооны сонсголд нийт найман гэрчийг дууджээ. Эдгээрийн гурав нь Хөгжлийн Банкны өмнөх удирдлага бол тав нь тус компанийн хамаарал бүхий этгээд байна.

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр ирээгүй, зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй бол хэлтсийн захирал асан Б.Уянга оролцохоор ирж байгааг ажлын албанаас танилцуулав.

Харин Пирамид орд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон хоёр өмгөөлөгчийн хамтаар, тус компанийн хамаарал бүхий этгээд Д.Батжаргал нар ирсэн бол нягтлангаар ажиллаж байсан Ц.Хонгормаа өөрөө оролцох боломжгүй гээд өмгөөлөгч М.Сонинбаярыг явуулжээ.

Тус компанийн хамаарал бүхий этгээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан тухай өчигдөр мэдээлсэн. Тэрбээр "Намын дотоод сонгуулийн ажилтай. АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан тул оролцох боломжгүй"-г бичгээр ирүүлсэн байна.

Мөн "Пирамид орд" ХХК-ийн хамаарал бүхий этгээд ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг гэрчээр дуудсан байна. Тэрбээр "Прокуророос асууж байгаад эргэж хариу мэдээлнэ" гэж байсан. Харин өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул оролцох боломжгүй гээд эмнэлгийн магадалгааг Хянан шалгах Түр хорооны ажлын албанд ирүүлсэн хэмээн мэдээллээ.

зураг

Бусад мэдээ

Наадмаар ажиллах зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн ЦАГИЙН ХУВААРЬ

Наадмаар ажиллах зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн ЦАГИЙН ХУВААРЬ

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтийн амралт

“ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН 217.1 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН 217.1 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар хэрэгжих

Ариунзул С.
Ариунзул С.