fitness
  • 410 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-20

Энэ сарын 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Өнөөдөр шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр өдөртөө цас орохгүй. Харин шөнөдөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр байх аж.

Нэгдүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг харвал: 

  • 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • 25-нд нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхины хувьд 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Нэгдүгээр сарын 22-ноос хүйтний эрч эрс чангарна. Тодруулбал, 

  • Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -30...-35 градус
  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -26...-31 градус
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -15...-20 градус
  • Говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -19...-24 градус
  • Бусад нутгаар шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус хүйтэн байхыг мэдээллээ.

Бусад мэдээ

Зөвлөлдөх санал асуулгын талаар Тамгын газрын ажилтнууд сургалт авав

Зөвлөлдөх санал асуулгын талаар Тамгын газрын ажилтнууд сургалт авав

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас нийт ажилтнууддаа зориулсан Зөвлөлдөх санал асуулгын талаарх мэдээлэл, чиглэл өгөх сургалтыг өнөөдөр зохион байгуулав

Согтуу жолооч осол гаргаж долоон настай хүүхэд амиа алдлаа

Согтуу жолооч осол гаргаж долоон настай хүүхэд амиа алдлаа

Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээвр

Ариунзул С.
Ариунзул С.