fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байжээ. Үүнээс хойш -50 градуст хүрээгүй байсан аж.

Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хоножээ. Улаанбаатар хотын төв хэсгээр -35 градус, Туул голын дагууд -41 градус хүйтэн хонов.

Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон, Сүхбаатар, Ерөө, Түшиг, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумын нутгаар -40-46 градус хүйтэн хонолоо. Дундговь аймгийн нутгаар -31-36 градус хүйтэн хоножээ. Хамгийн хүйтэн нь Цагаандэлгэрт -36 градус, хамгийн дулаан нь Гурвансайханд -31 градус хүйтэн байв.

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. Харин энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр нэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

С.Одонтуяа: 7-11 насныхны дунд долоон жилийн дотор таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн

С.Одонтуяа: 7-11 насныхны дунд долоон жилийн дотор таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал х

ЭТТ: Авлигын эсрэг менежментийн тогтолцооны хоёр стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна

ЭТТ: Авлигын эсрэг менежментийн тогтолцооны хоёр стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсад анх удаа ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 3

Ариунзул С.
Ариунзул С.