fitness
  • 569 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

“Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачилгаар 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 11:00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулж байна. Иргэдийн зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар оролцож илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Монгол Улсын хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн халдвартай, 9.4 хувь нь гепатит В вирусийн халдвартай, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад элэгний В вирустэй 450 мянга орчим хүн, түүнээс Д-компонент хэлбэртэй 240 мянга орчим хүн байгаа гэх албан бус тоо мэдээлэл бий. 

Сүүлийн 10 жилд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ. Одоогоор Монгол Улсад элэгний гепатит Д вирустэй хүмүүст тохирох эм, эмчилгээ байхгүй байна. 

Дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эсрэг дараах эм байна. Үүнд:

  • GILEAD компанийн Hepcludex эм - Тус эм нь АНУ-ын FDA-аас зөвшөөрөл авахаар өргөн мэдүүлсэн ч одоог хүртэл зөвшөөрлөө авч чадаагүй байгаа боловч тус эмийг Европын холбооны 2 улсад “болзолт зөвшөөрөл”-тэйгөөр хүлээн зөвшөөрсөн. 
  • ОХУ-ын Mircludex эм- Тус эмийг зөвхөн ОХУ-д нийлүүлэх зөвшөөрөлтэй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар дээрх Gilead компанийн Hepcludex эмийг 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/347 дугаар тушаалаар өнчин эмийн жагсаалт ("өнчин эм" гэж ховор тохиолддог өвчнийг эмчлэхэд болон улсын хэмжээгээр харьцангүй бага хэрэглэдэг эмийг хэлнэ) –д оруулсан. 
“Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-аар дээрх эмийг Монгол улсад импортлох ажлын явц, Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас танилцуулав. 

2020-2024 оны Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан. 

Үүнтэй холбоотойгоор Монгол улсын 2023 оны Улсын төсөвт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.7 тэрбум төгрөгийг суулган цаашид тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлийг эрүүл мэндийн яаманд өгсөн. Иймд тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарахаар болсон байна. 

Бусад мэдээ

Улаанбаатарт үүлшиж, шөнөдөө ялимгүй цас орно

Улаанбаатарт үүлшиж, шөнөдөө ялимгүй цас орно

2022 оны 12-р сарын 11-ний 20 цагаас 12-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ху

Ариунзул С.
Ариунзул С.