fitness
  • 617 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Аватар киноны хоёр дахь анги болсон “Аватар: Усны зам” кино нээлтээ хийгээд өдгөө 5 долоо хоногийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тэгвэл тус киноны орлого сар гаруйн хугацаанд даруй 2 тэрбум ам.долларыг давжээ. Улмаар “Аватар: Усны зам” кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын зургаадугаарт бичигдэж байгаа юм.

Харин киноны найруулагч Жэймс Камерон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой зургаан киноны гурвыг нь найруулсан гэдгээр түүхэнд тэмдэглэгдэх болсон.

Энэхүү мэдээг бэлтгэх үед тус киноны орлого нийт 2,024 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Гэвч Аватар киноны амжилт энэ хүрээд дуусахгүй юм. Учир нь найруулагч Жэймс Камероны хэлснээр тэд киноны гуравдах ангийн зураг авалтыг аль хэдийн хийгээд дуусаж байгаа бол дөрөвдөх ангийн зураг авалт эхэлсэн байгаа ажээ.


Эх сурвалж: UNILAD

Бусад мэдээ

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомтыг гурван хоног хаана

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомтыг гурван хоног хаана

Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцуулж байна. БНХАУ-ын

Д.Амарбаясгалан: Франц руу уран нийлүүлснээр 3,8 тэрбум ам.долларын эргэлт бий болно

Д.Амарбаясгалан: Франц руу уран нийлүүлснээр 3,8 тэрбум ам.долларын эргэлт бий болно

Монгол Улс ашиг хүртэх боломжийн талаар судалжээ. Тэрбээр "Монголын тал 34 хувиа эзэмшээд хөрөнгө ор

Ариунзул С.
Ариунзул С.