fitness
  • 540 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-25

АТГ-аас мөрдөж шалгаж буй хэргийн талаар мэдээлж байна.

Нүүрсний гэх хэргээр нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас одоогоор гурван  хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 127 обьектэд нэгжлэг хийж, 426 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Одоогоор:

  • Долоон яллагдагчид цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
  • 19 хүнд хилийн хориг тавьсан,
  • 5 хүнийг албан үүргээс түдгэлзүүлсэн.

Хэргийг шалгах явцад 13.8 тэрбум төгрөгийг хахууль болгон авсан байж болзошүй нөхцөл байдал үүссэн ба 81 хөрөнгийг битүүмжилсэн. Үүнд:

  • 78 орон сууц
  • 4 оффисын байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
  • Хэргийг мөрдөн шалгах явцад 630 сая төгрөг илэрснийг битүүмжилж, хууль зөрчих замаар олсон эсэхийг шалгаж байна.

Мөн хахууль авсан мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж, хууль бусаар олсон мөнгийг нуун дарагдуулсан үйлдлийг шалгаж байна.

Бусад мэдээ

Явган алхах гурван сарын аянг зарлажээ

Явган алхах гурван сарын аянг зарлажээ

Маш энгийн үйлдлээр өөртөө цаг гаргаж, ажил төрлөө төлөвлөж, хэтийн төлөвлөгөөгөө боловсруулангаа ил

Монгол Улс дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины "конвенц"-д нэгдлээ

Монгол Улс дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины "конвенц"-д нэгдлээ

Дэлхийн хэмжээнд боловсролын салбарыг хамруулан баталсан анхны гэрээ болох “Дээд боловсролд хамаарах

Ариунзул С.
Ариунзул С.