fitness
  • 677 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Чаргаар гулгаж байсан хүүхэд гэмтэж, нас барсан гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд гарсан.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Оюунаас тодрууллаа.

"Нэгдүгээр сарын 24-ний өдөр 17:00 цагийн орчимд ухаангүй хүүхэд эмнэлэгт ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад есөн настай эрэгтэй хүүхэд уулын бэлд чаргаар гулгаж байгаад хашаа мөргөсний улмаас биедээ гэмтэл авсан байсан. 

Ямар гэмтэл, шарх үүссэнийг эмнэлгийн байгууллага тодорхойлно" гэлээ.

Мөн чаргаар гулгах үедээ бэртэж гэмтсэн тохиолдол их гарч байгаатай холбогдуулан ЦЕГ-аас цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих анхаарлаа чангатгах, зориулалтын бус зүйлээр гулгахаас татгалзахыг анхаарууллаа.

Эрүүл Мэндийн Яамны төлөөлөл "Хүүхэд эмнэлэгт хүрч чадалгүй, замдаа нас барсан харамсалтай тохиолдол гарсан" гэв.

Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?

  • Хавтгай гүйгчтэй
  • Чаргыг түлхэх бариултай
  • Дэмжигч нуруутай
  • Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
  • Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.