fitness
  • 722 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн Майхан-Овоо-гийн хоёрдугаар гудамжинд иргэн Н  гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг  Онцгой байдлын газар  нэгдүгээр сарын 23-ны 11:01 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 47 настай сэтгэцийн эмгэгтэй эрэгтэйг эрэн хайх ажлыг эхлүүлжээ.

Эрлийг нэгдүгээр сарын 25-ны 09:48 цагаас мөн өдрийн 18:26 цаг хүртэл тус сумын Олон-Овоо багийн Тарималын-Овоо, Баян-Уул гэдэг газарт 15-20 км-ын тойрогт явуулсан боловч үр дүнд хүрээгүй. Нэгдүгээр сарын 26-ны 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр боллоо хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.