fitness
  • 488 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Агаарын дундаж температур хоёрдугаар сард нутгийн баруун хагастаа ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх нь.


Харин зүүн аймгуудын, тодруулбал, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээллээ. Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох магадлалтай бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.


Ирэх сарын эхний 10 хоногт Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх бол 2 болон дугаар 10 хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-4 хэмээр хүйтэн байх төлөвтэй. Бусад хугацаанд цас, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1-2 хэмээр дулаан байх төлөвтэй аж.



Баруун аймгуудын нутгаар. Хоёрдугаар сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас Увс, Завханы ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Агаарын температур гурван 10 хоног тус бүрийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх бол 2 болон дугаар 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэм хүйтэн байх нь. Эхний 10 хоногий дунд үеэр уулаараа бага зэргийн цас орж, зарим газраар салхи ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах магадлалтай бол дугаар 10 хоногийн эхэндунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 4-9 м/с байх төлөвтэй байна.


Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь. Эхний 10 хоногийн дунд үе, болон дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэм дулаан, хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэм хүйтэн байх төлөвтэй. Хугацааны эхээр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх магадлалтай бол хоёрдугаар 10 хоногийн эхэнсүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд зарим үед 14–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 


Зүүн аймгуудын нутгаар. Ирэх сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг, Дорнодын хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Агаарын температур эхний 10 хоногийн сүүлийн хагас, болон дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэм дулаан байх бол хоёрдугаар 10 хоногийн эхний хагас, дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэм хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй бол дугаар 10 хоногийн дунд үе, дугаар 10 хоногийн ихэнх хугацаанд зарим газраар цас орж, салхины хурд 5-10 м/с байх төлөвтэй.


Говийн аймгуудын нутгаар. Хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй бол хур тунадас Өмнөговийн ихэнх сумдДундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Агаарын температур нэг, 2 дугаар 10 хоногийн эхэн, сүүлч, дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэм дулаан байх бол болон дугаар 10 хоногийн дунд үе, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар 10 хоногийн дунд үе, дугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр зарим газраар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж. 

Бусад мэдээ

ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХЭЭР БОЛОВ

ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХЭЭР БОЛОВ

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын

1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ

1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ

Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.09.00-13.00 цагт: “Туушин”

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн