fitness
  • 702 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-31

Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сард гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй бондын ханш анхны үнээс 5.9 хувиар өсөөд байна.

Бондын нэрлэсэн үнэ анхдагч зах зээлд 98.812 ам.долларын ханштай гарч байсан бол хамгийн сүүлийн арилжаагаар ханш нь 104.64 ам.доллар давжээ. Өгөөжийн хувьд ч өсөлтөө хадгалсан хэвээр байна.

Энэ оны тавдугаар сард хугацаа нь дуусах 530 сая ам.долларын “Гэрэгэ” бонд, 2024 онд хугацаа нь дуусах 600 сая ам.долларын “Хуралдай” бондыг шинэ бондын эх үүсвэр болон улсын төсвийн хөрөнгөөр төлөх зорилгоор гаргасан гэж Сангийн сайд мэдээлсэн юм.

"Хэдий тийм боловч энэхүү бонд гарснаар төлбөрийн тэнцлийн эрсдэлийг тодорхой хэмжээнд хаасан. Мөн төлөвлөж байсан анхны дүнгээр хүүгийн хувь өндөр байсан ч эрэлт өндөр байсантай холбоотойгоор хүүгийн түвшнийг бууруулж чадсан" гэж үзэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд нийт найман удаагийн өрийн бичиг гаргаснаас “Самурай” бондыг бүрэн төлж дууссан гэж Сангийн яам мэдээллээ.

Харин олон улсын зах зээлд АНУ-ын таван жилийн хугацаатай бондын өгөөж 3.659 хувь болоод байна. Энэ нь анхны санал болгосон түвшин болох 3.5 хувиас 5.2 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж.

Азийн улс орнуудаас Япон улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай бондын өгөөж он гарсаар 6.06 хувиар буурчээ.

Бусад мэдээ

Хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Голомт банк 3-р сарын 6-нд тохиож буй 29 жилийн ойн өдрөө SocialPay аппликэйшний шинэ хувилбар буюу

“Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн баталлаа

“Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ни

Ариунзул С.
Ариунзул С.