Дэлхий нийтийг хамарсан цар тахал гараагүй байхад хүмүүс хүссэн газар руугаа нисч аялж, ажиллаж амьдардаг байлаа. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн агаарын тээврийн нислэг гурван жил гаруй хугацаанд хязгаарлагдмал байдалд хүрч, өмнө жилээс агаарын тээврийн компаниуд хэд хэдэн хот руу шууд нислэг үйлдэж эхлээд байгаа. Хамгийн сүүлд гэхэд МИАТ ТӨХК нь БНХАУ-ын Бээжин хотын зорчигч тээврийн нислэгээ өчигдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор буцааж сэргээж байгаагаа зарласан юм. Агаарын тээврийн компаниуд өнөөдрийн байдлаар 18 чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа аж. Агаарын тээврийн компаниуд аль аль улс руу шууд нислэг хийж байгаа болон онгоцны тийз ямар үнэтэй байгааг танилцуулъя.
Агаарын тээврийн компаниуд хэдэн улс орон руу шууд нислэг үйлдэж байгаа талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнаас тодруулахад, "Энэ онд олон улсын чиглэлийн батлагдсан өвлийн цагийн хуваарийн дагуу Алматы, Бангкок, Бишкек/Шаржа, Бусан, Бээжин, Истанбул, Москва/Шереметьево, Пукет, Сөүл/Инчеон, Токио/Нарита, Тяньжин, Улаан-Үд, Франкфурт, Ханой, Харбин, ХонгКонг, Хөх хот, Эрхүү гэсэн нийтдээ 18 чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа" гэлээ.
Монгол Улс АНУ хооронд агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар 2024 оноос нислэг үйлдэхээр болсон байдаг. Шууд нислэг үйлдсэнээр зорчигч урсгалын тоо нэмэгдэж, АНУ-д ажиллаж амьдарч, сурч боловсорч буй Монгол Улсын 50 мянга гаруй иргэний олон жилийн турш тавьсан санал хүсэлт биеллээ олох юм.
Зарим агаарын тээврийн компаниуд өнөөдрийн 11:00 цагийн байдлаар шууд нислэгийн энгийн онгоцны тийзний үнэ болоод тус чиглэлийн нислэг хэзээ үйлдэгдэх талаар тодрууллаа.
МИАТ:
- Улаанбаатар-Бээжин нэг талдаа 910.200, хоёр талдаа 1.612.000 төгрөг бөгөөд долоо хоног бүрийн Даваа, Баасан гаригт тус хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ.
- Улаанбаатар-Сөүл/Инчеон нэг талдаа 896,300, хоёр талдаа 1.830.000 төгрөг бөгөөд өдөр бүр тус хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ
- Улаанбаатар-Франкфурт нэг талдаа 2,390,800, хоёр талдаа 4,650,700 төгрөг бөгөөд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гаригт тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
- Улаанбаатар- Истанбул нэг талдаа 1,516,800 , хоёр талдаа 2,894,100 төгрөг бөгөөд долоо хоног бүрийн Пүрэв, Ням гаригт тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
- Улаанбаатар-Токио нэг талдаа 998.300, хоёр талдаа 1.803.000 төгрөг бөгөөд Даваа, Пүрэв, Баасан, Ням гаригт тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
- Улаанбаатар- Тайланд нэг талдаа 1,306,000, хоёр талдаа 2,430,400 төгрөг бөгөөд Даваа, Пүрэв, Баасан гаригт тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
ХҮННҮ АЙР:
- Улаанбаатар-Харбин нэг талдаа 976,400, хоёр талдаа 2,330,800 төгрөг бөгөөд долоо хоног бүрийн Бямба гариг бүр тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
- Улаанбаатар- Улаан-Үд нэг талдаа 622,300 хоёр талдаа 1.150.000 төгрөг бөгөөд долоо хоног бүрийн Даваа, Мягмар, Пүрэв, Бямба тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
- Улаанбаатар-Алматы нэг талдаа 8,750,300, хоёр талдаа 1,560,000 төгрөг бөгөөд Даваа, Пүрэв тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
АЕРО МОНГОЛИА:
- Улаанбаатар-Хөх хот нэг талдаа 797,300, хоёр талдаа 1,371,720 төгрөг бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гаригт тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
- Улаанбаатар-Токио нэг талдаа 1,277,500, хоёр талдаа 2,190,200 төгрөг бөгөөд долоо хоног бүрийн Мягмар Баасан гаригт тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ
- Улаанбаатар-Эрхүү нэг талдаа 868,000, хоёр талдаа 1,147,250 төгрөг бөгөөд долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригт тус чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэнэ байна.