fitness
  • 414 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-02

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 02-р сарын 02-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

05.00 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Бусад мэдээ

ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг манай улс дэмжинэ

ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг манай улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соко

Энэ сард нийслэлчүүдийн цасны баяр болно

Энэ сард нийслэлчүүдийн цасны баяр болно

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баа

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.