fitness
  • 364 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-02

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа. Хурлыг Эрүүл мэндийн сайд, ШУТЗ-ийн зөвлөлийн дарга,  С.Чинзориг удирдан эрүүл мэндийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлж, гүйцэтгэх шинжлэх ухааны захиалгат болон цөм технологийн төсөлд харьяа байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд болон анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудаас ирүүлсэн нийт 77 төслийг хэлэлцсэн юм. 



Шинжлэх ухаан, технологийн зөвлөл дээрх төслүүдээс манай улсад эмчлэх боломжгүй өвчнийг эмчлэх, оношлох технологийг нутагшуулахад чиглэсэн, түүнчлэн эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, эдийн засгийн үр ашгаар нь эрэмбэлэн 29-ийг сонгон дэмжиж, хэрэгжүүлэх саналыг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв. 



Бусад мэдээ

Өнөөдөр Явган алхалтын фестиваль зохион байгуулж байна

Өнөөдөр Явган алхалтын фестиваль зохион байгуулж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтра

Бүсчилсэн цуврал сургалт үргэлжилж байна

Бүсчилсэн цуврал сургалт үргэлжилж байна

ЭМЯ, НЭМҮТ, АХБ хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-т дасан зохицох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.