fitness
  • 281 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-05

Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны үйл ажиллагааны тайлангаа эмхтгэн гаргажээ.

Улс орнууд 2022 онд ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад бодлогоо чиглүүлж, геополитикийн асуудал болон өндөр инфляцтай нүүр тулсан жил болов. Үүний улмаас дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт 2.9 хувьд хүрсэн бол Монгол Улсын ДНБ 2022 онд 52.9 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг 4.8 хувиар өслөө хэмээн тайланд дурджээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.2 их наяд төгрөг, нийт зарлага 18.1 их наяд төгрөг болж тэнцвэржүүлсэн тэнцэл 979.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оноос 1.9 (66.5%) их наяд төгрөгөөр буурчээ. Монгол Улс 2022 онд дэлхийн  160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 8.7 тэрбум ам.доллар байна.

Бусад мэдээ

"БНСУ" Монголын иргэдэд эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов

"БНСУ" Монголын иргэдэд эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов

Бүгд Найрамдах Солонгос Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерө

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг нэгдүгээр сард олгох хуваарийг Хөдөлмөр,

Ариунзул С.
Ариунзул С.