fitness
  • 298 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-07

Энэ оны эхний гурван сард импортоор нийт 1.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 248 сая ам.доллараар буюу 14.7 хувиар өсжээ.

Импортын барааны нийт дүнд

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 348.8 сая ам.доллар буюу 18.0 хувь,
  • Эрдэс бүтээгдэхүүн 484.0 сая ам.доллар  буюу 25.0 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 423.3 сая ам.доллар буюу 87.5 хувь),
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 204.9 сая ам.доллар буюу 29.8 хувь,
  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 366.8 сая ам.доллар буюу 18.9 хувь,
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 140.3 сая ам.доллар буюу 7.2 хувь,
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 109.7  сая ам. доллар буюу 5.7  хувийг тус тус  эзэлжээ. Эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.3 хувь ногдож байна

121 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос

  • БНХАУ-д 38.2 хувь;
  • ОХУ-д 26.7 хувь;
  • Япон-д 7.8 хувь;
  • БНСУ-д 4.6 хувь;
  • АНУ-д 3.2 хувь тус тус ногдсон нь нийт импортын дүнгийн 80.5 хувийг эзэллээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Бусад мэдээ

Цахим хаягтаа стори оруулахдаа 1-2 цагийн зайтай нийтлээрэй

Цахим хаягтаа стори оруулахдаа 1-2 цагийн зайтай нийтлээрэй

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 43 хувь нь цахим орчинд садар самууныг сурталчилсан агуулга бүхий мэ

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтарна

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтарна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димоска нар Монгол

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.