• 435 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-12

Гадаа явж байсан хүнийг араас нь цохиж эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, Сонгинохайрхан дүүрэг, Орбитын тойргийн нэр бүхий төвийн гадна 16:00 цагийн үед иргэн Ч.Д-г үл таних хар өнгийн хувцастай эрэгтэй хүн араас нь цохиж Samsung S-9 загварын гар утас, 230,000 төгрөгийг нь дээрэмдсэн байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 50 настай, эрэгтэй Б уг гэмт хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай байна.

БИЧЛЭГ:

Бусад мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ-г боловсруулжээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ-г боловсруулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна.Энэ айлчлалын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.