fitness
  • 333 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-25

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс/ГССҮТ/ ирэх тавдугаар сард Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношилгоо, мэс заслын эмчилгээ хийхээр болжээ.

Үзлэг, оношилгоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар болон Турк улсын эмч, доктор, профессор Мехмет Айдоган нар хамтран хийх юм байна.

Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт үнэгүй үзэж, бүртгэхээр болсныг ЭМЯ мэдээллээ.

Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад "Урьдчилсан үзлэгт орсон үйлчлүүлэгчдээ эрэмбэлэн ангилж, турк эмч нар мэс засалд орох шаардлагатай хүмүүст тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Урьдчилсан үзлэг нь үнэ төлбөргүй, харин хагалгааны хувьд оношноосоо/гаднын биет суулгах зэрэг/ шалтгаалаад төлбөр нь даатгал юмуу хамтын төлбөрөөр шийдэгдэнэ" гэв.

Бусад мэдээ

Хилчид ирэх онд 258 мянган ширхэг мод тарина

Хилчид ирэх онд 258 мянган ширхэг мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” ү

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, до

Ариунзул С.
Ариунзул С.