fitness
  • 297 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-04

Монголбанк дөрөвдүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх сараас 1.9 хувиар бага хэмжээ боллоо. Дөрөвдүгээр сарыг оруулан тооцсоноор оны эхнээс өссөн дүнгээр 3.23 тонн үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 234.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 360.0 кг үнэт металл худалдан авсан байна.

Нийт тушаасан үнэт металлын 80.4 хувийг 28 аж ахуйн нэгж, 19.6 хувийг 26 иргэний тушаасан биет хэмжээ бүрдүүлж байна. Монголбанкны дөрөвдүгээр сард худалдан авсан үнэт металлыг цэвэр жингээр тооцоход 618.7 кг, оны эхнээс 2.37 тонн хүрч байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд дөрөвдүгээр сард Төв банкны алт худалдан авах дундаж үнэ 224 мянга 794 төгрөг байжээ. 998.7 кг үнэт металл худалдан авахад 141.2 тэрбум төгрөг төлснөө Төв банк мэдээллээ. Тухайлбал: алт худалдан авахад 140.2 тэрбум төгрөг, мөнгө худалдан авахад 975.8 сая төгрөг төлсөн байна.

2022 оны хоёрдугаар хагасаас эхлэн олон улсын зах зээлд алтны ханш тасралтгүй өссөөр ирсэн юм. Энэ оны дөрөвдүгээр сард нэг унц алтны ханш дунджаар 0.3 орчим хувиар буурсан бол сүүлийн зургаан сарын хугацаанд 20 орчим хувиар өсжээ.

Гуравдугаар сарын эцсийн байдлаар алтны шороон ордын ашиглалтын 460 тусгай зөвшөөрөл, үндсэн ордын 92 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ. 2024 оноос алтны үндсэн ордуудын олборлолт эхлэх төлөвтэй байгаа тул үнэт металлын худалдан авалт нэмэгдэх боломжтой гэж салбарынхан үзэж байна.

З.Энхболор

Бусад мэдээ

Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрсөн ч 106 сая төгрөг зарцуулжээ

Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрсөн ч 106 сая төгрөг зарцуулжээ

Хүүхдийн төлөө санг 2021 онд байгуулсан. Энэ санд нийт 11 тэрбум төгрөгийг гурван эх үүсвэрээс бүрдү

Их мастер Т.Мөнхзул түргэн тоглолтын ДАШТ-нд оролцож, түүхэн амжилт гаргав

Их мастер Т.Мөнхзул түргэн тоглолтын ДАШТ-нд оролцож, түүхэн амжилт гаргав

Узбекистан улсын Самарканд хотноо түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.