fitness
  • 267 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-10

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. 

Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин тус ДАШТ-ийг зорьсон юм. 

Есөн өдрийн дараах байдлаар манай улсын хоёр боксчин тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол үлдсэн найман тамирчин ДАШТ-ийг өндөрлүүлсэн. 

Манай улсын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана. Үүнд 

  1. -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт Венесуэл улсын тамирчин Палацио Кристиантай, 
  2. -63.5 кг жинд Баатарсүхийн Чинзориг  Кубын боксчин Алвераз Эстрадатай тулалдах юм. 

Хэрэв манай улсын хоёр тамирчин ялбал шөвгийн дөрөвт шалгарч хүрэл медалийн болзол хангах бөгөөд мөнгөн медалийн төлөөх тоглолтыг энэ сарын 12-нд хийнэ. 

Бусад мэдээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сангийн мэдээллийг ил байршуулжээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сангийн мэдээллийг ил байршуулжээ

Уг ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сан, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг ил тод байршуулсан болохыг ЦХХХЯ-наас өнөөдөр мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ф

Ариунзул С.
Ариунзул С.