fitness
  • 242 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-15

"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас дулааны шугам засварын ажлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус компанийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр "Энэ жил 19 байршилд дулааны шугамын засварын ажил хийгдэнэ.

Дэлхийн банкны санхүүжилтээр дулааны шугамын засвар, шинэчлэл хийгдэх зургаан байршилд тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд халуун усаар хангахгүй. Тус банкны санхүүжилтээр дулааны шугамын засвар, шинэчлэл хийгдэх байршилд зуны саруудад халуун ус таслахаас өөр техникийн боломжгүй гэдгээ иргэд, байгууллагад өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн.

Бусад байршилд дулааны шугамын засварын явцад 7-14, 21 хоног халуун ус тасална.

Халуун усаар хангаагүй хэрнээ мөнгө нэхэх асуудал гарахгүй.

"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн эзэмшилд 370 км орчим дулааны шугам бий. Үүнээс 90-100 орчим км дулааны шугамын насжилт дууссан. Насжилтын хугацаа дууссан дулааны шугамуудыг олон улсын хөтөлбөр, зээл тусламж, байгууллага, улс, нийслэлийн хөрөнгөөр шинэчилнэ. 

  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны хойд талд 138 метр дулааны шугамыг хэсэгчлэн солих ажил 7-14 хоног үргэлжилнэ.
  • Баянгол зочид буудлын зүүн тал, Хүүхдийн ордны хойд талын дулааны шугамыг хэсэгчлэн солино.
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд талд, Цагаанхуаран орон сууцны хорооллын хажуугийн шугамыг 7-14 хоногт хэсэгчлэн шинэчилнэ.
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баянмонгол хорооллын хойд тал, төмөр замын гарц дээгүүрх шугамыг солино.
  • Зүүн дөрвөн замаас урагш, хуучнаар "Цэцгэн бууз" цайны газрын хажуугийн дулааны шугамыг 7-14 хоногт шинэчилнэ.
  • ДЦС-3-аас Механик инженерийн сургууль хүртэл 600 метр дулааны шугам солигдоно. /Дэлхийн банкны санхүүжилтээр/
  • Бага тойрог орчмын дулааны шугамыг шинэчилнэ. Өнөөдөр халуун усыг хаагаад наймдугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэнэ. /Дэлхийн банкны санхүүжилтээр/
  • Багшийн дээдийн уулзвараас Унагатай хөшөө буюу Драмын театр хүртэлх дулааны шугамыг солино. Одоогоор гүйцэтгэгч шалгараагүй байна. /Дэлхийн банкны санхүүжилтээр/
  • ДЦС-2-оос зүүн тийш 9г магистраль шугамыг зургаадугаар сарын 20-ноос хойш солих ажил эхэлнэ. /Дэлхийн банкны санхүүжилтээр/
  • ТЭЦ-4-өөс хойш Моносын уулзвар хүртэлх дулааны шугамыг солих ажил өнөөдөр эхэлж байна.  /Дэлхийн банкны санхүүжилтээр/
  • Баянзүрх дүүрэг, Батлан хамгаалах яамны урд талын 12г магистраль шугамыг солих ажил өнөөдөр эхэлж байна. /Дэлхийн банкны санхүүжилтээр/
  • "Чингис СООСЭ" сургуулиас Мах маркетийн соёлын ордон хүртэлх шугам солино. /Дэлхийн банкны санхүүжилтээр/

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд:

  • ГССҮТ-өөс хойш Бичил хороолол, Имартын уулзвар хүртэлх 1.2 км дулааны шугамыг хийнэ. Халуун ус хаахгүй хийнэ.
  • Баянзүрх дүүрэг, "Амгалан" ДЦС урд хэсэг, Гачуурт явах зам дагуу дулааны шугам шинээр тавина. Гүйцэтгэгч байгууллага шалгарч байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Бусад мэдээ

Ипотекийн зээл авах орон нутгийн иргэдэд батлан даалт гаргана

Ипотекийн зээл авах орон нутгийн иргэдэд батлан даалт гаргана

Зээлийн батлан даалтын сангаас банк санхүүгийн байгууллагаар дамжуулан 21 аймагт ипотекийн 3 хувийн

Монголбанкны 2021 оны жилийн тайланг хэлэлцэнэ

Монголбанкны 2021 оны жилийн тайланг хэлэлцэнэ

УИХ-ын зургаан байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Ариунзул С.
Ариунзул С.