fitness
  • 288 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-15

Соёлын сайд Ч.Номин хүүхэд эхийн хэвлийд байхад нь эх орон болгон төлөвшүүлэхэд 40 сая төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад дараах мэдээллийг өглөө:

-УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, яруу найрагч Д.Ган-Очир, Сүрэнгийн Бүрнээ, М.Баттөмөр нар хамтран бүүвэйг дууг нотжуулах, аудио бичлэгүүдийг нь хийн хадгалж, архивлах төсөл бичсэн. Тэд нутаг нутгийн ээжүүд бүүвэйн дууг хэрхэн дуулдгийг нутгийн аялга, аман зохиолтой нь холбон судлахыг зорьжээ. Соёл урлагийг дэмжих санд төслөө илгээн, 80 сая төгрөгийн санхүүжилт хүссэн юм билээ. Энэ санд ирүүлсэн, соёл урлагийг хөгжүүлэх зорилготой хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг бид 2021 оноос МҮОНРТ-тэй хамтран ил тод зохион явуулдаг болсон. Сангаас энэ төсөлд 40 сая төгрөг олгох шийдвэр гарган, одоо төсөл хэрэгжиж байна. Соёлын сайд шүүгчдийн сонгон шалгаруулсан төслийг батлах үүрэгтэй. Шүүгчдийн шийдвэрийг түдгэлзэх, шалгаруулсан төслийг өөрчлөх эрхгүй. Энэ төслийн танилцуулгад эх оронч гэсэн үг байхгүй гэв.           

2020 оны байдлаар ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/759 тушаалын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд Монгол нутгийн аялгуунууд оржээ.

Төслийн баг яаралтай хамгаалах соёлын биет бус өв болох нутгийн аялгууг хамгаалж хадгалах нийгмийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхийн тулд дараах үзэл баримтлалын дагуу ажиллажээ:

  • Нутгийн аялгууг хамгаалахын тулд Монголчуудын эрт дээр цагаас одоог хүртэл ээжийн бүүвэйн дуунд уярч, зөв хүн болж төлөвших өгөгдөлд түшиглэн үндэстэн ястан, нутаг усных нь онцлог түүхийг тусгасан үг аялгуутай бүүвэйн дууг орчин цагт тохируулга хийж, шинээр зохиож, нийтийн хүртээл болгох
  • Монголчуудын бүүвэйн дуугаар дамжуулан хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь хүмүүжүүлэх дадал суулгах ургийн боловсрол олгох, мартагдаж буй монгол уламжлалт зан үйлийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх
  • Монголын бүх үндэстэн ястанг бүүвэйн дуу хуурын дээжтэй болгох

Бусад мэдээ

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс

ДОЛДУГААР сард болох EVENTS буюу  шоу хөтөлбөрийг танилцуулж байна

ДОЛДУГААР сард болох EVENTS буюу шоу хөтөлбөрийг танилцуулж байна

PLAY TIME MUSIC FESTIVAL 2023Орчин үеийн хөгжмийн урсгалаар дамжуулан Монгол Улсыг Азийн тэргүүлэх

Ариунзул С.
Ариунзул С.