fitness
  • 303 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-17

Соёлын сайд Ч.Номин:

"2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газар байрлаж байгаа соёлын байгууллагын албан хаагч нарт таван жил тутам зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа.

Ингэснээр соёлын салбарын 452 байгууллага байдаг. Үүнээс 432 байгууллага орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагад ажилладаг 4470 албан хаагчийн 3002 хүнд нэг удаагийн 5 жил тутамд олгогдох зургаан сарын цалинтай дүйцэх тэтгэмж олгогдоно.Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй соёлын салбарын албан хаагчдын 70 хувьд нь тэтгэмж олгох шийдвэр гарлаа.

Төрийн байгууллагуудад ажилладаг албан хаагчдаас соёлын салбарынхан доогуур цалин хангамж авдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил бугшсан явдал. Соёлын салбарынхны цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байна. Дундаж цалин 760 мянга орчим төгрөг байна.

Соёлын салбарынхантай уулзахад гарсан 4-5 асуудал байна. Цалин амьжиргаанд хүрэлцэхгүй байна. Цалин нэмж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Манай салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ. Энэ ондоо багтаан дүйцүүлнэ" гэлээ.

Бусад мэдээ

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн шүүхийн шийдвэрийг маргааш 14:00 цагт танилцуулна

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн шүүхийн шийдвэрийг маргааш 14:00 цагт танилцуулна

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт холбогдсон 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруугийн д

Улаанчулуутад амьдардаг иргэдийн шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа зөрчлийг арилгана

Улаанчулуутад амьдардаг иргэдийн шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа зөрчлийг арилгана

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн нэгдсэн архивын хамт олон 2023 оны 05 дугаар

Ариунзул С.
Ариунзул С.