fitness
  • 226 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-22

Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга Д.Гарди нь 2022 оны дөрвөөс зургадугаар сарын хооронд  нийт 1 сая 544 мянган төгрөгийн урамшуулал болон нэмэгдлийг өөртөө олгох шийдвэр гаргажээ. Ингэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна.

Мөн түүнийг БШУС-ын сайдын  тушаалаар баталсан "Албан тушаалын тодорхойлолт"-д заасан албан тушаалын нэр зөрүүтэй, албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил \нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг\ мэргэшлийн шаардлагыг хангаагүй байхад томилсон байна.

Түүнчлэн Д.Гарди нь ОХУ-д 2014-2016 онд зээлээр суралцжээ. Улмаар БШУС-ын сайд 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар 32 мянган ам.долларын зээлийг чөлөөлж, тус тушаалыг үндэслэж Д.Гарди “Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай” өөрийн гарын үсэг бүхий албан бичгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж байжээ.

Энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмуудыг зөрчсөн гэж АТГ-аас үзсэн байна. Иймд Боловсролын зээлийн сангийн одоогийн гүйцэтгэх удирдлага буюу тус сангийн Ажлын албаны дарга Д.Гардид хэрэг нээн шалгаж, эхэлжээ.

Бусад мэдээ

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 31 байршилд зохион байгуулж байна

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 31 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт

"Улаанбаатар" сувилал орчмын авто замыг хааж, засвар хийнэ

"Улаанбаатар" сувилал орчмын авто замыг хааж, засвар хийнэ

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Б.Шаравын гудамж буюу "Улаанбаатар" сувилал орчмын авто замын хөдө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.