fitness
  • 262 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-26
Шүхэр, онгоцны үзүүлбэртэй "BU Airshow” өнөөдөр эхэлнэ

Нисэхийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг буюу "BU Airshow 2023" задгай талбайн шоу, фестиваль өнөөдөр, маргааш Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд болно.

"Энэ жил хүүхдийн тоглоомын талбай, агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдийг байршуулах бөгөөд орж үзэх, зургаа авхуулах, хүсвэл нисэх боломжийг олгож байна. Шоу нь хоёр хэсгээс бүрдэж байна. 17 цаг хүртэл air show  буюу нисэхийн шоу болох бол үдэш 19 цагаас хойш залуучууд руу чиглэсэн хөгжмийн фестиваль болно. Энэ фестивальд бид олон улсын DJ  болон Монголын хамтлаг дуучид, рэпперүүдийг урьж авчирч байна" гэж Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал хэлж байлаа.

Фестивальд:

  • Анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр
  • Шүхрийн үзүүлбэр

  • Байлдааны онгоцтой танилцах

  • Агаарын эрэн хайх ажиллагаа
  • Онгоцоор нисэх боломж
  • Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
  • Мэргэжил сурталчлах
  • Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн тоглоомын хэсэг

  • Нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх эрх
  • Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
  • Гадаадын болон дотоодын алдартай DJ нүүд
  • Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ болно.

Энэ өдрүүдэд өглөө 10 цагаас эхлэн 23 цаг хүртэл цаг тутам үнэгүй автобус 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу хөдлөх болно.

Бусад мэдээ

19 аж ахуйн нэгж 173 сая төгрөг хандивлажээ

19 аж ахуйн нэгж 173 сая төгрөг хандивлажээ

Улсын онцгой комисст энэ сарын 26-нд 19 аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 173.909.950 төгрөгийн мөнг

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

"Огторгуйн охин" нэрний тухайд?Яагаад “Огторгуйн охин” бэ гэж нэрлэсэн бэ гэвэл бүх л хүн бусдыг өөр

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн