fitness
  • 222 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12

"Juul" компанид 500 гаруй хуулийн нэхэмжлэл иржээ. Улмаар 1.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон байна.

Шүүхийн нэхэмжлэлийн дийлэнх нь электрон тамхи үйлдвэрлэгчийг хүүхэд, өсвөр насныханд донтуулдаг бүтээгдэхүүн борлуулсан хэмээн буруутгасан ажээ.

"Juul"-ийн зүгээс өсвөр насныханд зориулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэггүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд олон нийтийн итгэлийг олохын тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Хэдийгээр тус компани дампуурлын ирмэгт ирсэн хэдий ч хуулийн хариуцлагын ихэнх хэсгийг шийдвэрлэсэн гэдгээ мэдэгджээ.

Зургаадугаар сард Хүнс, эмийн захиргаанаас "Juul"-д электрон тамхи аюулгүй гэдгийг нотлох хангалттай нотолгоо ирүүлээгүй гэж үзэж, АНУ-д худалдан борлуулахыг зогсоох тушаал өгсөн байдаг. "Juul" дээрх шийдвэрийг давж заалдсан бөгөөд тус агентлагийн хоригийг түр хугацаагаар зогсоосон байна.

Бусад мэдээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэ

ОУХМ Л.Энхрийлэн жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо

ОУХМ Л.Энхрийлэн жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо

Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Катарын Доха хотод гурав дахь өдрөө үргэлжилж

Ариунзул С.
Ариунзул С.