fitness
  • 346 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-14

Ардчилсан тогтолцоонд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн гурав салгаж хэрэгжүүлдэг. Тэгвэл гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн Газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хуулиа, шүүхийн шийдвэрээ огтхон ч үл хэрэгссээр олон жилийн нүүр үзжээ.

Аргаа барсан уурхайчид эрх ашгаа хамгаалахаар Төв талбай дахь жагсаалд нэгдэв. Тэдний тавьж байгаа шаардлага маш энгийн! Төр, засаг ажлаа хий, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүл, гүйцэтгэ юм.

зураг
 

Шаардлагыг ухаж үзвэл дараах зүйлс тодорхой боллоо. Төрөөс зохих хууль журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө, олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан хайгуулчид, уурхайчдыг Засгийн газар хохироосоор байна. Бүх үйл ажиллагаагаа Монгол улсын хууль, журмын дагуу явуулсан аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвшөөрлийг Төр “тусгай хэрэгцээнд авах” нэрээр цуцалсан хэрнээ хуульд заасан нөхөх олговрыг олгохгүй орхих нь хэвийн үзэгдэл болжээ.

Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд шүүхэд хандах бүрд Шүүх Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарт хуулийн дагуу нөхөх олговор олгохыг даалгаж шийдвэрлэдэг. Талбай дээр цугларсан компанийн төлөөллүүд гэхэд бүгд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргуулсан. Бүр 3 шатны шүүхийн шийдвэрээр нөхөх олговроо авах ёстой. Шүүхийн шийдвэр гараад 5, 6 жил хүлээгээд нөхөх олговроо авч чадаагүй компаниуд цөөнгүй.

Гэтэл Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах талаар ямар ч идэвх санаачилга гаргахгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар өдөр хоногийг аргацааж байна. Ардчилсан тогтолцооны амин сүнс нь Хуулийн засаглал, хууль мөрдөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх байдаг. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өөрсдийгөө хууль биелүүлэхгүй байх эрхтэй гэж үзэж байгаа бол тэрийгээ шууд зарлачихмаар байна. Тэгвэл иргэд, аж ахуйн нэгжүүд ч хариуд нь хуулийг үл хэрэгсэх, Засгийн газрын шийдвэрийг үл тоох эрхтэй.

зураг
 

Уурхайчид, уул уурайн компаниуд Засгийн газар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хандан“Ажлаа хий, хуулиа хэрэгжүүл, шүүхийн шийдвэрийг биелүүл” гэсэн шаардлагыг тавьж жагсаж байна. Эс тоосоор байх аваас тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлж байгаа ажээ. 

 

Эх сурвалж: Жагсаалд оролцож буй уурхайчдын төлөөлөл

Бусад мэдээ

Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авчээ

Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авчээ

Өнөөдрийн дуудлага худалдаагаар Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авч

"Сурч боловсрох эрх: Дотуур байр" сэдэвт зөвлөгөөн болно

"Сурч боловсрох эрх: Дотуур байр" сэдэвт зөвлөгөөн болно

ЗГХЭГ, Хүний эрхийг хангах үндэсний хороо, "Бүх нийтийн боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсни

Ариунзул С.
Ариунзул С.