fitness
  • 416 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-12

Томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр байгаа учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 2000 хүүхэд амбулторт хандаж байгаа бөгөөд хүнд хөнгөнөөр нь эрэмбэлж, шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчилж байгаа юм. Иймд улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ, Амгалан болон Өргөө амаржих эмнэлгүүд бэлэн байдалд ажиллах аж.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: "Томуу, томуу төст өвчний гаралтын оргил ачааллын үед гуравдугаар сарын нэгэн хүртэл дүүргүүдийн эмнэлгүүд дээр хүүхдийн томуу, томуу төст өвчнийг эмчлэх шаардлагатай байгаа орны хүрэлцээг нэмэгдүүлэх тушаал гаргасан. Дүүргийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдийн эмчилгээний орыг төрөлжсөн клиникүүдэд шилжүүлэх замаар дүүргүүдэд хүүхдийн эмчилгээний орыг шийдэх байдлаар шилжүүлэн зохицуулах шийдвэрийг мөн гаргаад байгаа" гэв.

Иргэд ихэнхдээ 18 цагаас хойш эмнэлэгт хандаж байгаа тул өвчтөн хүлээн авах цагийг 21 цаг болгон сунгажээ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн эдгэрэх явц таваас зургаан өдөр л болдог байсан бол энэ удаад зургаагаас арван өдөр болж байгаа тул орны эргэлт удааширч хүлээгдэх байдал үүсэж байгааг мөн хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Бусад мэдээ

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2023 онд 223 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2023 онд 223 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал”

М.Баяраа: Ус дамжуулах хоолой нь чанаргүйгээс Яармагийн 20-иод хотхоны ус зэвтэй гарч байна

М.Баяраа: Ус дамжуулах хоолой нь чанаргүйгээс Яармагийн 20-иод хотхоны ус зэвтэй гарч байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл хийж байна

Ариунзул С.
Ариунзул С.