fitness
  • 404 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-19

Өнөө цаг үеийн хамгийн дуулиантай "Comeback" гэгдэж буй Брендан Фрейзерийн "The Whale" дахин нэг шагнал хүртлээ. "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал"-ыг өөрийн бүтээсэн гол дүрээрээ ийнхүү хүртсэн нь хүмүүсийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөөд байгаа юм.

"The Mummy" киногоор олны дунд нэр алдраа түгээж байсан тэрээр кино ертөнцөд эргэн ирэхгүй нэлээн хугацааг ардаа үлдээсэн. Харин одоо түүний жүжигчний замнал дахь томоохон цаг үе тохиож байна.

Холливудын Гадаад Хэвлэлийн Холбоо (HFPA)-ы Ерөнхийлөгч асан Филип Берк 2003 онд Беверли Хиллс зочид буудалд байхдаа Фрейзерт бэлгийн дарамт үзүүлсэн нь түүнд хүнд цохилт болж улмаар сэтгэл гутралд орох шалтгаан болсон аж. Эл явдлаас үүдэн тэр Холливудын "хар жагсаалтад" орсон гэдгээ 2018 онд GQ-д өгсөн ярилцлагадаа дэлгэжээ. Ингэснээр тэр кино ертөнцөд хөл тавьж чадалгүй асар урт хугацааг өнгөрүүлсэн билээ.

Венецийн кино наадмын үеэр найруулагч Даррен Аронофскийн найруулсан "The Whale" кино нээлтээ хийж, үзэгчид 8 минутын турш алга ташсан үйл явдал мөн болсон нь түүний эргэн ирэх болсон явдал нь олон хүний сэтгэлийг хөдөлгөснийг харуулж байлаа. Дараа дараагийн уран бүтээлийг нь хүлээж байя.

Бусад мэдээ

"СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт маргааш дуустал үргэлжилнэ

"СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт маргааш дуустал үргэлжилнэ

21 аймаг 9 дүүргийн 987 цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулсан "СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт болж байна.

Нийслэлийн нийтлэг болон тохижилт үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 20% нэмэгдүүлнэ

Нийслэлийн нийтлэг болон тохижилт үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 20% нэмэгдүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII

Ариунзул С.
Ариунзул С.