fitness
  • 424 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

GPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулж байна.

 

Сургалтад 11 аймгийн 30 сургууль, 9 дүүргийн 15 сургуулийн хоолны мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Энэ удаагийн сургалтын үр дүнд

-Хүүхдийн хооллолтын онцлог, шим тэжээлийн хэрэгцээг зөв үнэлэх арга барил эзэмшинэ.

-Сургуулийн хоолны газарт эрүүл ахуй, зохистой дадал мөрдүүлэх мэдлэг, ур чадвартай болно.

-Сургуулийн хоолны газар түгээмэл ашигладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй болно.

-Тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн хэрэгцээг үнэлэх арга зүйд суралцана.

-Батлагдсан норматив зардлаар хэрхэн түүхий эдийн сонголт, тэнцвэртэй шим тэжээллэг хоол бэлтгэх аргад суралцана.

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) Олон Улсын байгууллагын 5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа.

Төсөл нь

-Тэгш хамруулан сургах

-Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ

-Хосолсон сургалт гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм.

Тус төсөл нь 3 жилийн хугацаанд 12 аймаг, 9 дүүргийн зорилтот сургуульд хэрэгжинэ.




Бусад мэдээ

“Жирэмсэн үеийн манас таталт, өсвөр насны жирэмсэн” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа

“Жирэмсэн үеийн манас таталт, өсвөр насны жирэмсэн” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа

Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлт, дуудлагын эмч үзлэгийг чанартай хийж, амин үзүүлэлтүүдийг хянах, мэдлэг мэдээллээ тогтмол дээшлүүлэх, оновчтой оношлох, хүнд үйлчлүүлэгчийг зөв цаг хугацаанд тээвэрлэх шаардлагатайг дурьдлаа.

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн