fitness
  • 359 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Өнөөдөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиож байна.

Уг өдрийг тохиолдуулан мэргэжилтнүүд сүрьеэ өвчний өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилт зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Глобал сангийн сүрьеэгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганзаяа хийж хэрэгжүүлж буй ажил болон санхүүжилтийн талаар дараах мэдээллүүдийг өглөө.  

ДОХ, сүрьеэ, хомхой өвчинтэй тэмцэх Глобал сан нь 2003 онд НҮБ-ын санаачилгаар байгуулагдаж байжээ. Түүнээс хойш Монгол Улсад ДОХ, Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад шаардлагатай байгаа санхүүгийн дэмжлэгийг тасралтгүй 20 гаруй жил үзүүлсээр ирсэн байна. Энэ хугацаанд сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар үйлчилгээг сайжруулах, төвлөрлийг бууруулах болон шаардлагатай байгаа эмийг тасралтгүйгээр ханган нийлүүлж ажиллажээ.

Нийт хүн амын дунд байгаа сүрьеэгийн тохиолдлын 80 гаруй хувийг илрүүлж чадахгүй орхигдуулж байна

Глобал сангийн сүрьеэгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганзаяа “Өнгөрсөн оны есдүгээр сард хийгдсэн сүрьеэгийн хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээгээр нийт хүн амын дунд байгаа сүрьеэгийн тохиолдлын 80 гаруй хувийг илрүүлж чадахгүй орхигдуулж байна гэсэн зөвлөмж гарсан.

Үүний үндсэн дээр Глобал сангаас сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн дундах сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр өргөн далайцтай үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна.

Глобал сангийн дараагийн шатны санхүүжилт болох 2024-2026 оны төслийн саналыг амжилттай боловсруулж ЭМЯ болон Үндэсний зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр Глобал санд өргөн бариад байна.

Үүнд:

  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд молекул биологийн хурдавчилсан оношилгооны аргыг илүү анхан шат руу чиглүүлэх
  • Тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, алслагдсан сум суурин газарт амьдарч байгаа иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээг ойртуулах чиглэлээр 331 сум, 225 өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр сүрьеэгийн оношилгоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан.

Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн салбар дангаараа зүтгээд амжилтад хүрэхгүй байгаа учраас үүнд бусад салбарын оролцоо, манлайлал, орон нутгийн шийдвэр гаргагч нарын дэмжлэг ихээхэн чухал үүрэгтэй байгаа учраас энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолж байгаа түвшнээс 50 гаруй хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан" гэлээ. 

Манай улс цаашдаа Глобал сангийн санхүүжилтийг авахад хязгаарлагдмал байдал үүсэж болзошгүй

Үргэлжлүүлэн тэрбээр "Глобал сан нь бага дунд, орлоготой, сүрьеэ болон ДОХ-ын тархалт өндөртэй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Манай улсын хувьд дэлхийн банкны ангиллаар дараа жилээс эдийн засгийн ангилал нэмэгдэх хандлагатай байгаа учраас Глобал сангийн санхүүжилтийг цаашдаа авахад хязгаарлагдмал байдал үүсэж болзошгүй гэж үзэж байгаа.

Энэхүү санхүүжилт нь нийт Монгол Улсын хэмжээнд шаардлагатай сүрьеэгийн тусламж үйлчилгээнд үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс Засгийн газраас энэ асуудалд үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж 2026 он гэхэд 100 хувь Засгийн газар авч явах төлөвтэй байна” гэсэн юм.  

Бусад мэдээ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.Өнөөдрийн цаг агаа

Монгол Улс Катартай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ

Монгол Улс Катартай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 12-н

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.