fitness
  • 378 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-21

Арваннэгдүгээр сард бүх нийтээрээ хоёр өдөр амарна.  Энэ жил Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гаригт тохиож байна. Тэгвэл арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтсон өдөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Тиймээс энэ удаагийн "Чингис хаан" одонгийн эзэн ирэх Пүрэв гаригт тодорно гэсэн үг.

Тэгвэл энэ сарын 25-ны өдөр буюу Баасан гариг хоёр бүх нийтийн амралтын өдрийн завсарт таарч буй учраас иргэдийн зүгээр амралтын өдөр болгон шилжүүлэх санал гараад буй юм. "Энэ өдрийг амралтын өдөрт шилжүүлэх санал гарвал та дэмжих үү?" гэсэн санал асуулга явуулахад 300 орчим хүн одоогийн байдлаар оролцсоноос 363 нь дэмжжээ. Хэрэв та энэхүү санал асуулгад оролцохыг хүсвэл ЭНД дарж саналаа өгөөрэй.

Бусад мэдээ

Халтиргаанаас үүдэж хоногт 230 хүн ГССҮТ-д ирж байна

Халтиргаанаас үүдэж хоногт 230 хүн ГССҮТ-д ирж байна

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын зам талбай хэт мөстсөнөөс болж иргэд унаж бэртэх, зам тээврийн осол

Анжелина Жоли 20 гаруй жил ажилласан НҮБ-ын тусгай элчийн ажлаа өгнө

Анжелина Жоли 20 гаруй жил ажилласан НҮБ-ын тусгай элчийн ажлаа өгнө

Алдарт жүжигчин Анжелина Жоли Нэгдсэн Үндэстний байгууллагын дүрвэгсдийн тусгай элчийн ажлаа өгөхөөр

Ариунзул С.
Ариунзул С.