fitness
  • 290 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” нийтийг хамарсан арга хэмжээг Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж буй.

Үүнтэй холбогдуулан хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг таниулах, стандартын хэрэгжилтийг хангуулах сургалт зохион байгуулав. Түүнчлэн ахуйн зохистой дадал, хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдэл, хүүхдийн тоглоомын аюулгүй байдал, галын аюулгүй байдлын талаарх мэдээллийг ч сургалтын үеэр өгсөн.  

Хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 40 гаруй аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан уг сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

М.Ганхөлөг:Дорноговь аймгийн Айраг сум, Төв аймгийн Баянжаргалан суманд отрын штаб түр хугацаагаар ажилласан

М.Ганхөлөг:Дорноговь аймгийн Айраг сум, Төв аймгийн Баянжаргалан суманд отрын штаб түр хугацаагаар ажилласан

Отроор нүүдэллэж буй малчдад зориулсан отрын штабыг зарим аймаг, суманд түр хугацаагаар ажиллуулах т

Өндөр уул, хаднаас аврах ажиллагааны сургуулилалтыг Богдхан ууланд зохион байгуулжээ

Өндөр уул, хаднаас аврах ажиллагааны сургуулилалтыг Богдхан ууланд зохион байгуулжээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас нийслэлийн Аврах ангитай хамтран “Хот суу

Ариунзул С.
Ариунзул С.