fitness
  • 130 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-25

 “Сэндли” бонд нэг цагийн дотор 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа 

Өнгөрөгч оны есдүгээр сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өөрсдийн хувьцаагаа нийтэд арилжаалж, хувьцаат компани болсон “Сэндли ББСБ” ХК-ийн хамт олон 2023 оны анхны нээлттэй бондыг Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр амжилттай гаргаж, нийт 8.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас 1 цагийн дотор татан төвлөрүүлж чадлаа. “

Бондын захиалга 2023 оны нэгдүгээр сарын 25-31-ний өдрийн хооронд үргэлжлэхээр төлөвлөсөн боловч өнөөдөр өглөө 10-11 цагийн хооронд захиалга дүүрсэн нь бид хөрөнгө оруулагчдын итгэлт түнш болсныг гэрчилж байна” хэмээн тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат онцоллоо.

зураг
 

Сэндлигийн үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 100.000 төгрөг, хугацаа 18 сар, жилийн хүү нь 19.2 хувь, хүүг улирал тутамд олгож, бонд эзэмшигч нь 12 сарын дараа компанид эргүүлэн худалдах боломжтой гэдгээрээ давуу талтай байлаа.

зураг
 

Хаалттайгаар арилжаалагдаж буй бондын хүүгийн орлогын татвар, мөн банкны хадгаламжийн хүүгийн орлогын татвар тус бүр 10 хувь бол нээлттэйгээр арилжаалагдаж буй бондын хүүгийн татвар 5 хувь байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл боллоо.

“Сэндли ББСБ” ХК-ийн нээлттэй бондын андеррайтераар салбартаа нэр хүнд бүхий “Өлзий энд Ко капитал”, “Rhinos investment”, “Golomt capital” нар тус тус хамтран ажилласан байна.

Энэ сарын 20-нд Монголын хөрөнгийн биржийн топ 20 индекс шинэчлэгдэж, “Сэндли ББСБ” ХК багтжээ. “Сэндли ББСБ” ХК нь финтек технологид суурилсан “Sendly” гар утасны аппликейшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 оны тавдугаар сард амжилттай эхэлж, өдгөө АНУ, австрали, япон, европын холбооны 27 улсад амьдарч буй монголчууд ердөө 10-хан минутын дотор, хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн монголын анхдагч компани юм.

“Сэндли ББСБ” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зээлийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бөгөөд өдгөө 22 мянга орчим байнгын харилцагчтай болжээ

Бусад мэдээ

"Оюутан цэрэг"-т орон нутгаас 400, нийслэлээс 1100 залуу бүртгүүлжээ

"Оюутан цэрэг"-т орон нутгаас 400, нийслэлээс 1100 залуу бүртгүүлжээ

Цэргийн мэргэжил олгох сургалт болох "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн гуравдугаар сарын 6

Маргааш төрийн албаны ерөнхий шалгалт эхэлнэ

Маргааш төрийн албаны ерөнхий шалгалт эхэлнэ

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доо

Ариунзул С.
Ариунзул С.