fitness
  • 387 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-02

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болсонтой холбогдуулан Нийгмийн Даатгалын болон Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт оржээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсийн Орлогын тасгийн дарга О.Нямсүрэнгээс тодруулахад "Нийгмийн Даатгалын Сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ бодогддог.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр НДШ-ийн хувь нь хэвээрээ ч хэмжээ өөрчлөгдөж байна.

Сайн дурын даатгалын хувьд хуучин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхад шимтгэлд сард 13.5% буюу 56,700 төгрөг төлдөг байсан.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдсэн тул сард 74,250 төгрөгийн шимтгэл төлнө.

зураг
 

НДШ хувиараа төлдөг жирэмсний амралттай байгаа ээжүүдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5%-аар буюу 34,350 төгрөгийг, хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550,000 төгрөгөөсөө 13.5%-аар шимтгэлээ төлнө.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийг сар бүр төлдөг. Хуучин 56,700 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болж байна" хэмээн мэдээллээ.

Бусад мэдээ

Хар үрээ түрүүллээ хурдан морины салбар хороо шийдвэрээ эргэж харах байх

Хар үрээ түрүүллээ хурдан морины салбар хороо шийдвэрээ эргэж харах байх

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 11

Агаарын навигацын, аэродромын, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг ААН-үүд үзүүлдэг болно

Агаарын навигацын, аэродромын, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг ААН-үүд үзүүлдэг болно

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүү

Ариунзул С.
Ариунзул С.