fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-31

Монгол шуудан” ХК нь улс хоорондын энгийн шууданг дэлхийн 198 улс оронтой зөвхөн агаарын тээврээр солилцож ирсэн. Манай компани үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж Оросын холбооны улсын Шуудангийн байгууллагатай 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн анх удаа авто замын тээврээр шуудан солилцох бэлтгэл ажил хангагдаад байна. Газраар шуудан солилцсоноор хоёр улсын хооронд шуудан шууд солилцох бөгөөд ингэснээр хүргэлтийн хугацаа богиносож, тээврийн зардал буурах нөхцөл бүрдэж байгаа юм.

Давуу талууд:

  • Мэргэшсэн чадварлаг жолооч өөрийн тээврээр гүйцэтгэнэ;
  • Уян хатан үнийн санал;
  • Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ
  • Хамгийн хурдан найдвартай хүргэх сүлжээ;
  • Илгээмжийн байршил хянах нэгдсэн систем;

Энэхүү үйлчилгээтэй холбогдуулан ОХУ руу зөвхөн энгийн илгээлтийг 30%-ийн хөнгөлөлттэй үнээр илгээх боломжийг үйлчлүүлэгч нартаа олгож байна.

Илгээгч болон хүлээн авагчийн анхааралд:

ОХУ-ын хил гаалиар шуудан илгээмж нэвтрүүлэхэд ногдуулах татварын мэдээлэлтэй танилцана уу!

САНАМЖ: Аль ч улсын гаалийн байгууллага нь арилжааны шинж чанартай гэж үзсэн илгээмжид татвар ногдуулж болох ба илгээмж хүлээн авагч нь хувийн хэрэгцээндээ зориулан авч буйгаа нотолсноор татвараас чөлөөлөгдөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай хэрэглэгчийн үйлчилгээний төвийн лавлах 1800-1613 /энгийн утасны тариф/ дугаарын утсаар лавлах боломжтой.

Өдөр бүр уулзах үндэсний шилдэг компанийг

сонгосон танд баярлалаа.

Бусад мэдээ

Гар утсаа цэнэглэх үедээ оролдож байсан хүүхэд тогонд цохиулан нас баржээ

Гар утсаа цэнэглэх үедээ оролдож байсан хүүхэд тогонд цохиулан нас баржээ

Гар утсаа цэнэглэх үедээ оролдож, цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг Дорноговь аймагт

Бүх оддын хамтран дуулсан шинэ жилийн дуу мэндэллээ

Бүх оддын хамтран дуулсан шинэ жилийн дуу мэндэллээ

Өөр өөрийн өнгө төрх, мэдрэмж, илэрхийлэл, авьяасаараа энэ цаг үедээ гялалзаж яваа 20 гаруй уран бүтээлч нэгдэж бидний сонорыг мялааж буй нь ойрын хэдэн жилд тохиогоогүй сайхан үйл явдал болж байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.