fitness
  • 471 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-31

Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сард гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй бондын ханш анхны үнээс 5.9 хувиар өсөөд байна.

Бондын нэрлэсэн үнэ анхдагч зах зээлд 98.812 ам.долларын ханштай гарч байсан бол хамгийн сүүлийн арилжаагаар ханш нь 104.64 ам.доллар давжээ. Өгөөжийн хувьд ч өсөлтөө хадгалсан хэвээр байна.

Энэ оны тавдугаар сард хугацаа нь дуусах 530 сая ам.долларын “Гэрэгэ” бонд, 2024 онд хугацаа нь дуусах 600 сая ам.долларын “Хуралдай” бондыг шинэ бондын эх үүсвэр болон улсын төсвийн хөрөнгөөр төлөх зорилгоор гаргасан гэж Сангийн сайд мэдээлсэн юм.

"Хэдий тийм боловч энэхүү бонд гарснаар төлбөрийн тэнцлийн эрсдэлийг тодорхой хэмжээнд хаасан. Мөн төлөвлөж байсан анхны дүнгээр хүүгийн хувь өндөр байсан ч эрэлт өндөр байсантай холбоотойгоор хүүгийн түвшнийг бууруулж чадсан" гэж үзэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд нийт найман удаагийн өрийн бичиг гаргаснаас “Самурай” бондыг бүрэн төлж дууссан гэж Сангийн яам мэдээллээ.

Харин олон улсын зах зээлд АНУ-ын таван жилийн хугацаатай бондын өгөөж 3.659 хувь болоод байна. Энэ нь анхны санал болгосон түвшин болох 3.5 хувиас 5.2 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж.

Азийн улс орнуудаас Япон улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай бондын өгөөж он гарсаар 6.06 хувиар буурчээ.

Бусад мэдээ

Сервер, сүлжээний тоног төхөөрөмж, программ хангамжийн лиценз нийлүүлэх тухай

Сервер, сүлжээний тоног төхөөрөмж, программ хангамжийн лиценз нийлүүлэх тухай

Монголбанк нь сонгогдсон эрх бүхий оролцогчдоос сервер, сүлжээний тоног төхөөрөмж, программ хангамжи

Дуу цахилгаантай бороо дахин орох тул гадуур  явахгүй байхыг сэрэмжлүүллээ

Дуу цахилгаантай бороо дахин орох тул гадуур явахгүй байхыг сэрэмжлүүллээ

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хүчтэй аадар

Ариунзул С.
Ариунзул С.